хэрэгтэй , хэрэггүй баахан юм байгаа шүү

2009-11-30 - Юм юм өөр болж дээ,хөөрхий

Аргалын утаа бургилсан
Малчны гэрт төрсөн би..........гээд л уншихад сэтгэлд өег,магнай тэнэгэр сайхан байдагсан.Гэтэл одоо ч юм юм өөр болж дээ.Унших шүлэг нь хүртэл ингэж өөрчлөгдөх гэж.......
Нүүрсний утаа боргилсон

Хотын хороололд төрсөн би

Утаат энэ хотоо

Өлгий минь гэж боддог

Хар утаа суунагласан

Гэр хороололоо ширтээд

Нүүгэлтсэн энэ л хотоо

Сэтгэл бахдан харахад

Yлээж байгаа утаа нь

Yнэртээд ч байгаа юм шиг

Уугиж байгаа нvvрс нь

Утаад ч байгаа юм шиг

Эрэвгэнэж хамар хорсоход

Элэг зvрх минь хордож

Хорсож гарсан нулимс

Хоёр нvдийг минь бvрхдэг............гэж байгаа юм. Гэхдээ бүр алслагдсан хөдөө газартаа бага ч болов унаган сайхнаараа байгаа гэдэгт найдаж байгаа шүү,хотын залуус бид.

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 3 » Нийт: 7
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax